Харүмафүжид зодуулсан Таканоиваг Монголын уудам талд олж уулзлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Японы “Friday digital” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт ийм гарчигтай нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Монгол Улс. Цэнхэр тэнгэр доор зах хязгааргүй мэт харагдах өргөн уудам тал нутагт хүлэг морьтой нэгэн том биетэй залуу зогсож байлаа.

Түүний нэрийг А.Баасандорж гэдэг, 29 настай. Өнгөрсөн оны намар ёкозүна Харүмафүжид зодуулан, нэг хэсэг олныг шуугиулсан ч нэг жилийн дараа өөрөө дагуул бөхөө зодож, зодог тайлахаас өөр аргагүй болсон дээд зиндааны бөх Таканоива.  

“Монголд би гуравдугаар сарын 1-нд харьж ирсэн. Ах маань Улаанбаатараас 60 км зайтай “Сэргэлэн” гэдэг газар адуу малтай, би ажилд нь тусалж байна. Өглөө болгон 8 цагт босоод адуу, үхэр хариулах нь миний ажил. Дөнгөж сая нэг үхэр тугаллах гэж зовоод би өөрийн гараар тугалыг нь татаж гаргаад байж байна”  (инээв)

Таканоивагийн гэр бүл адуу малаас гадна радио сувгийн ажил эрхэлдэг. Эх орондоо хариад шууд л гэрийнхээ ажилд тусалж эхэлсэн гэх Таканоива одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

“Японд байх үед сүмогоос өөр зүйл хийх цаг бараг байдаггүй байлаа. Харин одоо жолооны үнэмлэх аваад, ажил хийж, найз бүсгүйтэйгээ болзон, шинэ амьдрал маань таалагдаж байна. Бараг машин барьдаггүй болохоор хэд хэдэн удаа мөргөлдөөд авсан ч урьд өмнө үзээгүй шинэ туршлага болж байна. Сүүлийн үед хоол хийх дуртай болоод байгаа. Стэйк, шөл зэргийг өөрөө хийдэг болсон. Амттай шөл хийж чадна шүү”

Японд сүмо бөхөөр амжилт олсон монголчууд эх орондоо үндэсний баатар мэт хүндлэгддэг. Их аварга Асашёорюүгээс эхлээд нэр хүндээ ашиглан, бизнес эхлэх хүн ч олон. Харин яагаад Таканоива гэр бүлийнхнийхээ ажилд туслан амьдарч байна вэ?

“Харүмафүжи аваргатай шүүхээр заргалдсан болохоор Монголд их шүүмжлүүлсэн. “Аваргыг гутаалаа”, “Залхуу амьтан”, “Монгол хүн биш” гэж хүртэл цахим сүлжээнд хэлүүлсэн. Монголд ирээд ч янз янзаар хэлэгдэж л байна. Ийм нөхцөлд ямар нэг ажил эхлүүлэх нь тун хэцүү...”

Монголдоо хариад хоёр сар болоход ид барилдаж байх үеийн 150 кг-аас 125 кг болтлоо турсан байна. Дөнгөж ирээд байхад нь янз бүрээр муулж байсан тул хоол ч хоолой давахгүй байжээ.

Японы хэвлэл мэдээллийн мэдээнд ч их гомдсон гэнэ. “Одоо бодоход үнэхээр хэцүү байсан” гэх ч гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр энэ бүхнийг даван гарсан байна.

“Кино театр орж, караокед дуулан, сүмоч байхдаа хийж чаддаггүй байсан зүйлээ хийж чаддаг болсноор сэтгэл санаа ч сэргэсэн. Хайр дурлал, тулаантай кино үзэх дуртай. Сүүлийн үзсэн киноноос “Өшөө авагчид” их таалагдсан. Караокед Окинавагийн BEGIN, Kobukuro хамтлагийн япон дуу дуулна. Гэр бүлийнхэн, монгол бөхчүүд надад хатуу хэцүү шүүмжлэлийг бүү тоо гэж хэлдэг байсан нь их тус болсон”

Адуу мал, аж ахуйн ажил нь амжилттай сайн явж байгаа тул барилдаж байх үеийн сард авдаг байсан шигээ (сая 500 мянган иэн) орлоготой гэнэ. Одоо ахынхаа гэрт байгаа ч тусдаа гарах бодолтой байгаа аж.

Долоодугаар сард Улаанбаатарын төвд газар авч, байшин барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 15 сая иэнээр барих шинэ байшиндаа найз бүсгүйн хамт амьдрах бололтой. Тийм учраас сүмоч байх үеийнх шигээ тансаг биш өмнөх ажлаа хийгээд явах хүсэлтэй ажээ.

“Тодорхой төлөвлөгөө байхгүй ч сүмо барилдах хүсэлтэй хүүхдүүдэд  мэддэг чаддаг зүйлээ зааж өгөх сөн гэж боддог. Харүмафүжи аваргаас өнгөрсөн жил надад “Шинэ Монгол” сургуульд сүмо заагаач гэсэн урилга ирсэн. Сүмоч болох хүсэлтэй хүүхдүүдийн төлөө чадах юм байвал хийх хүсэлтэй. Японтой ч холбогдож магадгүй”

Монголд харьснаас нь хойш түүнд Японы сүмотой холбоотой хүмүүсээс холбоо ирээгүй гэнэ. Тодорхой санал ч байхгүй. Гэсэн ч 13 жил амьдарсан Япон орноо санан дурссаар байна.

“Японы мэдээг интернэтээр хардаг. Сүмо ч гэсэн нэтээр мэдээг нь үзнэ. Японд шинэ эрин эхлээд миний байсан Хэйсэй үе өндөрлөлөө”

Монгол үндэсний бөх, мэргэжлийн бөхөд шилжих талаар “Үгүй, яасан ч үгүй. Би сүмо бөхдөө дуртай, сүмоч гэдгээрээ бахархдаг. Өөр зүйл хийх нь ичгэвтэр хэрэг. Урилга ирсэн ч татгалзана” гэж эрс тэс хариуллаа. Монголын телевиз, нэвтрүүлэг, лекц семинар зэрэгт оролцож, мөнгө олох төлөвлөгөө ч байхгүй гэнэ.

Таканохана ояката тавдугаар сард сүмогоор дамжуулан хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх “Таканохана доожёо” байгуулсан билээ. Дунд сургуульд байхдаа Японд ирж, Таканохана оякатагийн удирдлага дор хүнд хэцүү бэлтгэл хийж ирсэн тэрээр багшийнхаа талаар “Таканохана оякатад маш их баярлаж явдаг. Доожёо байгуулсан талаар багшаас сонсоогүй. Хэрэв ямар нэг тус болох зүйл байвал тэнд хамтдаа ажиллах хүсэл байна” гэж ярилаа.

“Японд өөрийн хэмжээнд сайн барилдсан гэж би боддог. Миний Япон дахь амьдрал, сүмо бөхийн замналд минь үнэхээр янз бүрийн зүйл тохиолдсон ч харамсах зүйл бараг үгүй. Дахин төрсөн ч дахиад сүмо барилдах хүсэлтэй. Япон дахь замналдаа сэтгэл хангалуун байдаг. Япон улс, Таканохана ояката, дэмжиж байсан фэнүүддээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна”

Сэтгэгдэл ( 62 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл(64.119.22.68) 2025 оны 03 сарын 13

Доод талын хүүхнээс дор шээснүүд байна. Үхээч шалчиганасан гөлөгнүүд минь. Та нар шиг эр хүн байдаггүй юм. Баасандорж д амжилт. Бусад нь май шүү

1  |  0
фэн(103.26.195.75) 2025 оны 03 сарын 13

ажил үйлс үргэлж бүтэлгүй байгаарай муу өөдгүй новш чамаас болж аврага зодог тайлсан

1  |  0
Zochin(202.21.108.96) 2025 оны 03 сарын 13

Huneer huns hiij, Hovoor hooloo hiisen oliggui novsh... zailaach...

1  |  0
Зочин(66.181.161.93) 2025 оны 03 сарын 13

Юм үзээгүй бацаан. Анх сумод яваад гэр лүүгээ 10 мянган иен 100 мянган төгрөг явуулсныг нь ээжид нь хүргэж өгч байгаө. Хэдэн мөнгөний зөрүү гарсныг хүртэл тооцоод хэрүүл хийж л байсан даа.

1  |  0
Sumo(66.181.182.229) 2025 оны 03 сарын 13

T1 mal vxtlee xog uxaj yawarai archagvi adagin nobshoo

1  |  0
Зочин(66.181.161.23) 2025 оны 03 сарын 13

Монгол бөхөд дургүй гэнэ үү хэ хэ сумын наадамд гурав давж чадахгүй юм чинь аргагүй дээ

2  |  0
зочин(77.111.247.250) 2025 оны 03 сарын 13

эргэж бүү хар урагшаа тэмүүлж амьдар. амжилт

3  |  0
Зочин(66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Ган эрдэнэ Даваажаргал нарын хов жив хороор найруулсан Татар ажиллагаанд Ама энэ 2 бүдэрсэндээ. УВС зүгийн батганаас заваан баядын санаа Мөнхбатын хүүгийн явуурганд алдсан болхоос уг нь Булганхангайн сайхан л эр,Алтайн хөх эрсийн нэг.

3  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НЭГ ШАНТААЖ НӨХӨРӨӨС БОЛЖ ХАРУМОФҮЖИ БАРИЛДАЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ХАРАМСАЛТАЙ ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН ШҮҮ, ОДОО ТЭГЭЭД ХАРАХГҮЙ ЮУ? ХАРУМОФҮЖИ ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬДАА АЖИЛЛААЧ ГЭЖ УРЬСАН БАЙНА Ш ТЭЭ, ШАНТААЖ ХИЙЖ ЖААЛ ЗУУЛХАН МӨНГӨ ОЛЖ ИРЭЭ БИЗ, ТЭРҮҮГЭЭРЭЭ АМЬДАРЧ БАЙХГҮЙ ЮУ? ГҮЙХ ХҮНД ГҮЙХГҮЙ ГАЙ МАХАН БӨМБӨГ СААД БОЛСОН БОЛОХООР ЭНЭ ЗАЛУУД МОНГОЛЧУУД ДУРГҮЙ ШҮҮ

5  |  1
Төв(168.235.206.131) 2025 оны 03 сарын 13

ХӨгийн шаар

3  |  0
Төв(168.235.206.131) 2025 оны 03 сарын 13

ХӨгийн шаар

3  |  1
зочин(49.0.212.175) 2025 оны 03 сарын 13

алдаж оноо л биз,дор бүрээ өөрсдийгээ хичээвэл таарна,тагаад ч хүнд зодуулж нүдүүлээд сууж байдаг Монгол залуу хаана байна

1  |  0
Zochin(66.181.178.223) 2025 оны 03 сарын 13

Mundag bna sain hicheegeed saihan amidraarai huurhun hvvhed zangaaraa dajgvi zaluu baina shvv harin yariltslaga taalagdlaa garin tvs tas yariatai mongol zaluu bainadaa. Amjilt hvsie.

3  |  0
vo(103.212.116.149) 2025 оны 03 сарын 13

gazraa hedeer avsan b.

1  |  0
Батаа(202.9.43.139) 2025 оны 03 сарын 13

Новшийн залуу.тааралдвал тархийг нь хага цохиноо

5  |  1
trtr(202.9.42.164) 2025 оны 03 сарын 13

er hun hogiin yumnuudiig buu too

3  |  0
би(103.229.123.123) 2025 оны 03 сарын 13

сайхан залуу минь амжилт хүсье! түүнийг муулаад байгаа нѳхѳд бол юм үзээгүй жоохон хүүхдүүд л байгаа шүү дээ. Эр хүн бол эр хүндээ хайртѳй л байдаг юм

3  |  0
hehe(182.160.35.6) 2025 оны 03 сарын 13

avarga takanoiva hoyr erchuud hoorondoo evlerchiheed bhd odoo boltol hogiin comment bichij bdg lalruud zailaa

3  |  0
Кк(59.17.17.81) 2025 оны 03 сарын 13

Ах шигээ болов . Гэхдээ удмын юм байгаал даа . Хүнтэй хүн шиг харьцаж сураарай . Л Г ах нараа дуурайвал хэрэг алга

4  |  0
Газар авна гэнэ үү(83.185.87.196) 2025 оны 03 сарын 13

Хотын түгжрэлийг яая даа гэж байхад хотын төвд газар аваад байхдаа яадаг байнаа.

2  |  1
Nar(103.212.119.46) 2025 оны 03 сарын 13

Xarbaas mundag sain zaluu..muulj baigaa xvmvvsiig bitii too.tednii amidrallin uxaan uxaaral n ogt xogjoogvi gesen vg..Chi bol chinii vildel uxaantai xvnd bol jinxene er xvn sanagdana

3  |  1
Зоригоо(103.229.122.168) 2025 оны 03 сарын 13

Хогийн шаар

2  |  2
Зочин (66.181.176.92) 2025 оны 03 сарын 13

Тэнэг

2  |  1
Marat(103.212.118.137) 2025 оны 03 сарын 13

Er xvn yanzan bureer amidraad vzex dursgaltai ner xvndeeree bizness xiideg bol xamgiin es zvigui vildel shvv dee. Aj jargal sain saixan bvxniig xvsie

5  |  0
Зочин(66.181.166.223) 2025 оны 03 сарын 13

Тэнэг багшийнхаа үгэнд орж тэнэг зан гаргасан арчаагүй баачка.

4  |  3
hvn(59.153.85.104) 2025 оны 03 сарын 13

malnuudaa 2 hvn muudaltsaa l biz psda heniihn buruu ghwde adilhan mongol erchvvd. Ghde ene 2in margaand uvsiin gan erdene ymr hamaatai yum ergvv aalz min

4  |  0
Irgen(202.21.117.194) 2025 оны 03 сарын 13

yu bolsniig medehgui ch 100% zuv bna hej bdaggui. neg haalga haagdahad nuguu haalga neegddeg. Amjilt husie

6  |  0
unshigch(64.119.17.41) 2025 оны 03 сарын 13

teneg hog mungunuus bolj uvsiin muu sanaatai mungunii shunaltai gan erdenees bolj hukh ner tur hun chanar judagaa aldsan hog. muu mahnii heregiig ni ileruuleeguid bayarla. chamaig huudchihuud uuruu ichihgui barildana geed bgaa biz dee ter ganerdene ni hunee tanij olj nuhurlu. itgej baisan avarga yasan bilee dee zuw hun zuw l yadgiig avarga haruulj bn doo. hun chanargui novsh chi har nuhendee amidar.

1  |  3
зочин(223.39.139.48) 2025 оны 03 сарын 13

хөгийн баньд.

6  |  3
Бат(103.10.22.132) 2025 оны 03 сарын 13

Өө яахав аль алдаж онохийг алийг тэр гэх эв. Одоо шинэ хаалга нээгдэж хүмүүс мартана.хүнтэй эвтэй л байх хэрэгтэй дээ.өөрөө ч мэдсэн байх. Ах захаа хүндэлсэн бол одоо шал өөр байхгүй юу

6  |  1
Zochin(202.126.88.152) 2025 оны 03 сарын 13

Japand bolson hereg yvdal bol zovhon ene hunii l asuudal. Bid sain muugaar unelelt dugnelt ogoh ni iluuts.

5  |  1
ЗОЧИН(66.181.187.225) 2025 оны 03 сарын 13

хогийн ац

4  |  7
we(64.119.22.154) 2025 оны 03 сарын 13

zygeeree dyy hyy er hun doloo unaj naim sehnee.

7  |  0
Close menu