Даам: Ц.Хашчулуун “Эрдэнэт Опен 2019”-д түрүүллээ

2019 оны 08 сарын 19

Спортын мастер Ч.Хишгээгийн нэрэмжит “ERDENET OPEN” даамын дээд лигийн тэмцээн 2019 оны 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Орхон аймагт боллоо. Тус тэмцээнд 6 аймаг, 5 дүүрэг, 7 клубийн нийт 99 тамирчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал ОУИМ 1, ДДХМ 6, спортын мастер 17, дэд мастер 33 байв.

Спортын мастерын 1 баллыг 3 тамирчин биелүүлсэн бөгөөд үүнээс Г.Сүхбат (Дархан-Уул), Б.Сайнжаргал (Орхон) нар спортын мастер цолны болзлоо хангав. Мөн Г.Ууганжаргал (Завхан) дэд мастер болж, Б.Амарбаясгалан (Чингэлтэй) дэд мастерын 2 балл, Ш.Сумъяадорж (Дорноговь), З.Аргабилэг (Сонгинохайрхан), Х.Баттулга (Алтан хүү) нар 1 балл биелүүлжээ.

Тэмцээний дүн

Нээлттэй ангилал:

1. Ц.Хашчулуун (Дебют клуб)

2. Э.Хүслэн (Алтан хүү клуб)

3. С.Даваадорж (БЗД)

4. А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб)

5. Ц.Сүхбат (Хасу-Мегастарс клуб)

6. Б.Сайнжаргал (Орхон аймаг)

Эмэгтэй ангилал

1. Б.Анужин (Хасу-Мегастарс клуб)

2. БМөнхжин (Хасу-Мегастарс клуб)

3. П.Сурмаасүрэн (Архангай аймаг)

Ахмадын ангилал

1. Г.Сүхбат (Дархан-Уул аймаг)

2. Я.Намхай (Дархан-Уул аймаг)

3. Д.Чойжилсүрэн (Сонгодог байрлал клуб)

Өсвөрийн ангилал

U-11 эр: Х.Өнөмөнх (Ирээдүй клуб)

U-11 эм: Г.Зулцэцэг (Сонгодог байрлал клуб)

U-14 эр: С.Болор (Өмнөговь аймаг)

U-14 эм: Г.Ууганжаргал (Завхан аймаг)

U-17 эр: Б.Пүрэвбаатар (БЗД)

U-17 эм: ДДаваадэжид (Сонгодог байрлал клуб)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top