Алдарт тамирчдын мухар сүсгүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Тамирчид мухар сүсэгтэй гэдгийг бүгд мэднэ. Роналдо, Роналду, Роберто Карлос зэрэг хөлбөмбөгчид талбайд гарахдаа эхлээд баруун хөлөө тавьдаг бол теннисчин Мария Шарапова кортны шугаман дээр гишгэдэггүй. Хаалгач Икер Касильяс гетрээ буруу харуулж өмсдөг, хоккейчид плей-оффын үеэр сахлаа хусдаггүй гээд олон олон мухар сүсэг бий.

Гаттузо – сонгодог зохиол

Италийн хөлбөмбөгч Женнаро Гаттузо сонгодог зохиолд дуртай. Хурц ширүүн авираараа алдартай тэрээр тоглолтын өмнө Борис Пастернак, Ф.М.Достоевскийн зохиол уншдаг гэнэ.

Жон Терри – 00-ийн суултуур

Жон Терри “Челси” багийн ахлагч байхдаа тоглолтын өмнө “Стемфорд Бриж” цэнгэлдэхийн нэгэн “азтай” суултуурт бие засаад гардаг байлаа. Удалгүй багийн андууд нь ч  энэ уламжлалыг дагадаг болсон байна.

Рафаэль Надаль – савтай ус

Талбайн теннисийн од Рафаэль Надаль цэвэр устай саваа дарааллын дагуу жагсаан тавихгүй бол тоглож чаддаггүй. Дуртгал номдоо тэрээр ингэж байж сэтгэл санаагаа тогтворжуулдаг гэж бичсэн байдаг.

Ромео Анконетани - давс

Италийн “Пиза” багийн эзэн асан Ромео Анконетани нутагтаа болох тоглолтын өмнө талбайд давс цацдаг байлаа. Ингэснээр баг нь ялна гэж тэр үнэн голоосоо итгэдэг байв. Нэгэн чухал тоглолтын өмнө Ромео 26 кг давс цацаж байжээ.

Адриану Муту – базилик ногоо

Румын довтлогч Адриану Муту зүлэг ногоон талбайд гарахдаа гетр дотроо базилик хэмээх үнэрт ногооны навч хийдэг заншилтай байлаа. Мөн хэл ам тусахаас сэргийлэн, дотуур хувцсаа буруу харуулан өмсдөг. Өвс ногоо түүнд тус болсонгүй, хар тамхины хэргээр зодог тайлсан билээ.

Роман Бюрки – бөмбөг хулгайлах

Дортмундын “Борусси” багийн хаалгач Роман Бюрки тоглолт эхлэхээс өмнө бүгдээс түрүүнд бөмбөгөнд хүрдэг заншилтай. Тэр шүүгч, бөмбөг барьж байгаа хүүхдүүдээс ч бөмбөгийг булаан авдаг.

Хорст Эрмантраут – сандал

“Айнтрахт” багийн дасгалжуулагч Хорст Эрмантраут тоглолтын үеэр багаасаа тусдаа суудаг. Талбайн захад сандал тавиад үзсэнээрээ талбайд эерэг энерги үүсгэдэг гэж тэр үздэг. Айлын талбайд хийх тоглолтод ч сандлаа бариад явдаг байжээ.

Леброн Жеймс - тальк

Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс тоглолтын өмнө сүмочид давч цацдаг шиг тальк цацдаг. Нэг хэсэг энэ заншлаа орхисон байсан ч дахин хэрэглэж эхэлсэн.

Хуан Карлос Перальту – боолт

Чилийн “Коло Коло” багийн тоглогч Хуан Карлос Перальту баруун хөлөө боодог. La Cuarta сонинд ярилцлага өгөхдөө тэрээр “Гэмтсэн болохоор боож байгаа хэрэг биш. Нэг удаа боогоод гартал манай баг ялсан. Тэгээд л би байнга баруун хөлөө боодог болсон” гэж ярьж байв.

Францын шигшээ баг – дуу

Францын хөлбөмбөгийн шигшээ баг талбайд гарахын өмнө хувцас солих өрөөндөө Глория Гейнорын “I Will Survive” дууг сонсдог. 1978 оны хит энэ дууг анх хамгаалагч Венсану Кандела тавьснаас хойш Францын багийн албан бус сүлд дуу болон хувирчээ.

Рене Игита – цэнхэр дотуур хувцас

Колумбын багийн хаалгач Игита “Наяад оны сүүлээр манай "Атлетико Насьональ" баг "Миллионариос-ийг огт ялдаггүй байлаа. Бид үзмэрчид үзүүлтэл “Та нарыг хараасан байна. Гээд бүгдэд нь бүс, цэнхэр дотуур хувцас өгсөн юм. Бид ялсан. Ингээд би тоглолтод цэнхэр дотуур хувцастай гардаг болсон” гэж ярьж байв.

Бобби Мур – шорт

Английн хөлбөмбөгийн домог  Бобби Мур хувцас солих өрөөнөөс хамгийн сүүлд гарах дуртай байв. Тэр шортоо үрчийлгэхгүйн тулд яг гарахын өмнө өмсдөг байжээ. Зааны ясан эргийн Коло Туре ч хувцас солих өрөөнөөс хамгийн сүүлд гардаг. 2009 онд Аваргуудын лигийн тоглолтын завсарлагаагаар түүний багийн анд Вильям Галласт эмнэлгийн тусламж үзүүлж байхад ч гарахгүй хүлээсээр баг нь хоёрдугаар үеийн эхний хэдэн минутад есөн хүнтэй тоглож байлаа. Шүүгч түүнд шар картаар торгож байв.

Майкл Жордан – илүү шорт

Майкл Жордан замналынхаа эхэн үед хоёр шорт давхарлан өмсдөг байсан гэнэ. Багийн шорт дотроо тэр Хойд Каролина сургуулийн багт аварга болж байсан үеийнхээ азтай шортыг давхарлан өмсдөг байв. Үүнийгээ нуухын тулд том шорт өмсдөг байсан гэнэ.

Жейсон Терри – дайсны шорт

Терри бол 2011 онд “Даллас”-тай лигийн аварга болсон сагсан бөмбөгч. Түүний мухар сүсэг тоглолтын өмнөх өдөр эхэлдэг. Терри маргааш нь тоглох өрсөлдөгч багийнхаа шортыг өмсөж унтдаг заншилтай. Багийн ажилтнуудад тоглолтын өмнөх өдөр өрсөлдөгч багийн шортыг бэлтгэх даалгавар өгдөг байв.

Майк Бибби

“Сакраменто” багийн түлхүүр тоглогч байсан Бибби тоглолтын үеэр хумсаа авдаг. Сэлгээний сандалд, тайм аут-ын үеэр, өрсөлдөгч баг торгуулийн шидэлт хийж байхад ч тэр хумсаа авч амждаг.

Жейсон Кидд – үнсэлт

Жейсон Кидд торгуулийн шидэлт шидэхдээ самбарын зүг агаарын үнсэлт илгээдэг байлаа. Харин Жефф Хорнасек баруун гараараа баруун хацраа гурван удаа илсний дараа шиддэг байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top