Олонд өхөөрдүүлсэн сүмочдын зураг

2019 оны 08 сарын 20

Шибатаяма дэвжээний нэгэн бөхийн твиттертээ тавьсан гэрэл зураг олны анхаарлыг маш их татаж байна. Тус дэвжээ энэ сарын эхээр Нагано мужид Минэзаки дэвжээтэй хамтарсан бэлтгэл хийжээ.

Зураг дээр Хирая тосгоны наран цэцгийн талбайд хоёр дэвжээний бөхчүүд байгаа дүрс буужээ. Зургийг дроноор авсан бөгөөд Минэзаки ояката өөрөө дрон нисгэн зураг авдаг болоод байгаа аж.

Энэ сарын 6-нд твиттерт тавигдсан тус зураг 84 мянган хүн хуваалцаж, 239 мянган хүнд таалагдан, 1,1 мянган сэтгэгдэл, аваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top