ӨМГӨӨЛӨГЧ: Эрүүдэн шүүсэн хэргийг дахин хянаж шалгах нь зөв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ тэднийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр хуралдсаны эцэст даваа гарагт (2019.08.19) өндөрлөсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж дууссан ч хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251 дүгээр зүйл, Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр ял төлөвлөөд байсан юм.

Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь байр суурийг сонслоо.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Шүүхээс эцсийн шийдвэр гаргах байх гэж найдаж байсан. Гэвч прокурорын хяналтад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Эрүүдэн шүүсэн хэрэгт нэмж өөр хүмүүсийг ч шалгах байх гэж бодож байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг хянаж байсан хяналтын прокуроруудыг эрүүдэн шүүсэн хэрэгт шалгах ёстой гэж ойлгодог. Энэ талаасаа зөв байж магадгүй юм” гэлээ.

Харин Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг дараах мэдээллийг өглөө.

-Олон өдөр үргэлжилсэн шүүх хурлаас хохирогчдын зүгээс эцсийн шийдвэр хүлээж байсан. Гэвч эргэж мөрдөн байцаалтад буцаачихлаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэхээр боллоо. Шүүх зөв шийдвэр гаргалаа гэж ойлгож байгаа. Нэмж шалгах шаардлагатай ажиллагаа байгаа гэж шүүх үзлээ.

-Мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүд нь юу байсан юм бэ?

-Хэргийн нотлох баримтуудыг нэмж цуглуулах, бүрдүүлэлт хийх, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн. Тийм учраас прокурорын хяналтад дахин мөрдөн байцаалтад буцаасан нь зөв гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.85.116) 2019 оны 08 сарын 27

шүүгч, өмгөөлөгч нар ч буруу сонсохгүй л бол үгүй гэхгүй дээ. мөнгөнд бол даанч нугасгүй дуртай даа

1  |  0
Иргэн(64.119.16.245) 2019 оны 08 сарын 28

Батбаярын аманд орчихгүй юу. Хурцын мөнгө бохир мөнгө. Хүнд гай дагуулна.

2  |  0
Top