Хөвсгөл нуур орчмыг "Эко аялал жуулчлалын бүс" болгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Монгол Улсын Засгийн газрын ээлжит 36 дугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай болон Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх талаар дэд бүтэц, ус, хөрс, орчны бохирдлоос хамгаалах зэрэг 24 асуудлыг хэлэлцэж байгаа юм. Засгийн газраас байгаль орчинтой холбоотой асуудлаар гаргасан шийдвэрийг өнөөдөр 10:00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн өнөөдөр Засгийн газраас Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top