"ТОКИО-2020" олимпын наадмыг угтсан “Бамбарын аян” явагдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын триатлоны холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин олимпын зөвлөл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол, Японы найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Токио-2020” олимпын наадмыг угтсан бамбарын аян Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхэллээ.

Монголын баруун цэгээс эхэлсэн уг аяны эхний ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй оролцож амжилт хүсэв.

Олимпын бамбар нь нэг жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялах бөгөөд, Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа /хойд цэг/, Дорнод аймгийн Модот хамар уул /зүүн цэг/, Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгой /урд цэг/-д аялах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top