Нэг жилийн дараа Японы нийслэл Токиод ээлжит Зуны олимпын наадам эхлэх гэж байна. “Токио – 2020” олимпын наадмын өмнөх бэлтгэлээ манай хүндийн өргөлтийн тамирчид Ибараки мужийн Намэгата хотод хийхээр гэрээ байгуулсан билээ. 2019, 2020 онд хоёр удаа хамтарсан бэлтгэл хийх бөгөөд эхний бэлтгэл энэ сарын 18-нд эхэлж, ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх юм.
Бэлтгэлд манай 10 тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байна. Бэлтгэлийн бүх зардлыг Японы тал дааж, манай тамирчдад ирэх олимпын наадамд амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа харууллаа.
Энэ хамтарсан бэлтгэл ирэх сарын 16-27-нд Тайландын Паттаяад болох олимпын оноо цуглуулах дэлхийн аваргын тэмцээний өмнөх хариуцлагатай бэлтгэл болж байна.
Манай тамирчдын бэлтгэлийг Намегата хотын "Нозоми" цэцэрлэгийн хүүхдүүд үзэж сонирхон, хүндийг өргөлтийн хичээл заалгав.
Япон хүүхдүүд өөрсдийн гараар урласан “АЛТАН МЕДАЛЬ” манай тамирчдад бэлэглэсэн нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Чадварлаг охидууддаа амжилт хүсье
Чадварлаг охидууддаа амжилт хүсье
Амжилт хүсэё тамирчдадаа