3x3 FIBA: Монголын баг Азийн Цомын тэмцээнээ ялалтаар эхлүүллээ

2019 оны 08 сарын 22

Өнөөдөр Малайз улсад 3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Азийн Цомын тэмцээн “FIBA 3x3 U18 Asia Cup” тэмцээн эхэллээ. Нийт 17 баг оролцож байгаа тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хүч сорьж байгаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай эрэгтэй 18 хүртэлх насны баг анхныхаа хүрэл медалийг хүртэж байсан билээ.

Өнөөдөр манай эрэгтэй баг Шри Ланка улсын багийг 21-6 ялсан бол охидууд Казахстаны багийг 18-15 ялж, гараагаа сайхан эхлүүллээ. Тэмцээн 24-нд өндөрлөнө. 

Эрэгтэй баг өнөөдөр 19.10 цагаас Шинэ Зеландын багтай, охидын баг 19.30 цагаас Австралийн багтай тоглоно.

https://www.youtube.com/watch?v=qsSHFYEek5w

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2019 оны 08 сарын 23

Энхийн-Од байгаа юу шигшээд?

0  |  0
Top