3x3 FIBA: Монголын шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Малайз улсад 3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Азийн Цомын тэмцээн “FIBA 3x3 U18 Asia Cup” тэмцээн энэ сарын 22-24-нд явагдаж байна. Нийт 17 баг оролцож байгаа тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хүч сорьж байгаа.

Өчигдөр хэсгийн тоглолтууд явагдлаа. Манай эрэгтэй баг Шри Ланка улсын багийг 21:6 ялсан ч Шинэ Зеландын шигшээд 17:19 ялагдлаа.

Харин охидууд Казахстаны багийг 18-15 ялаад Азийн хүчтэй баг Австралид 5:14 ялагджээ.

Ийнхүү манай хоёр шигшээ баг хэсгээсээ хоёроор гараад байна.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг маргааш 14.00 цагаас D хэсгийн нэгдүгээр багтай тоглоно. Тус хэсэгт Австрали, Казахстан Киргизийн багууд багтаж байгаа.

Охидын шигшээ баг мөн маргааш 13.20 цагаас D хэсгийн нэгдүгээр багтай тоглоно. Эмэгтэйчүүдийн D хэсэгт Шри-Ланк, Япон, Тайландын багууд орсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top