Ирландын холимог тулаанч Конор МакГрегор танхайн хэрэгт холбогдоод байгаа билээ. Конор Дублин хотын “The Marble Arch” бааранд нэрийн брэнд вискигээ сурталчлахаар очихдоо уухаас татгалзсан нэгэн эрийг шанаадсан нь баарны камерт тод бичигдэн үлдсэн байсан.
Энэ хэрэг бичлэг нь одоо илэрч байгаа болохоос өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хэрэг ажээ.
Өнөөдөр Конор МакГрегор хохирогчоос албан ёсоор уучлал гуйлаа.
“Тэнд юу болсон нь чухал биш. Хамгийн гол нь миний буруу байлаа. Энэ хүн паабад цагаа сайхан өнгөрөөхийг хүссэн ч би саад болсон. Таван сарын өмнө болсон явдал, би буруугаа залруулах гэж их хичээсэн... Гэхдээ энэ одоо хамаагүй. Би алдсан. Би хариуцлагаа хүлээн, аль эрт хүлцэл өчих ёстой байлаа. Би ээж, гэр бүл, дасгалжуулагч багш нартаа өртэй боллоо. Би холимог тулаанд ийм зүйл хийх гэж ирээгүй. Энэ спортод орсон шалтгаан маань иймэрхүү зүйлээс хүмүүсийг хамгаалах байсан. Би буруугаа хүлээж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )