Францын тоглогч Франк Рибери замналаа Италийн “Фиорентина”-д үргэлжлүүлэхээр боллоо. Тэрээр энэ зун Германы “Бавари” багтай байгуулсан гэрээ нь өндөрлөж, чөлөөт агент болоод байсан юм. Рибери шинэ багтайгаа хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд 7 дугаартай тоглоно.
Франк “Сайн байна уу, “Фиорентина”? Миний амьдралын шинэ хуудас нээгдлээ. Сайхан хотын сайн багтай гэрээ байгуулсандаа баяртай байна. Улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Урагшаа” гэж мэндчилгээ дэвшүүлжээ.
Рибери
2000 - 2002 Францын “Булонь” 28 тоглолт (6 гоол)
2002 - 2003 Францын “Олимпик Алес” 18 (1)
2003 - 2004 Францын “Брест” 35 (3)
2004 - 2005 Францын “Мец” 20 (1)
2005 Туркийн “Галатасарай” 14 (0)
2005 - 2007 Францын “Олимпик Марсель” 60 (11)
2007 - 2019 Германы “Бавари” 273 (86)
Сэтгэгдэл ( 1 )
kool!