“Сэншивэе Монгол” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

2019 оны 08 сарын 23

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр  улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг  нь бүрэн зогсоолоо.

Ажлын хэсгээс  “Сэншивэе Монгол” ХХК”-нд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.

Н.Цэрэнбат сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй  ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллан холбогдох үүрэг чигэлийг өгч  байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.98.162) 2019 оны 08 сарын 23

өнөөдөр 2019,08,23 шүү дээ алдаатай байна дээр нь Батбаяр, Цэвэгдорж 2 яагаад гарын үсэг зураагүй байна вэ ойлгомжгүй байна

0  |  0
Top