Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд болж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Словений Маруса Станжертэй таарч барилдсан.
Барилдаан эхлээд манай тамирчин Г.Наранцэцэг хавирч өшиглөөд, өчих мэх хийсэн ч ялж чадсангүй. Үндсэн цаг тэнцэн, хугацаа сунгахад манай тамирчин бусгаж тонгороод иппон цэвэр яллаа.
Хоёрдугаар тойрогт түүнийг Косовогийн Дистриа Красник хүлээж байна. Косово бүсгүй 52 кг-аас бууснаасаа хойш шинэ жиндээ тэргүүлэх бөхөд тооцогдог болоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )