Видео: Хакүхо, Какүрюү нар сагсан бөмбөгийн “үзүүлэх тоглолт” хийв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Энэ сарын 24-нд Японы “Сайтама арена” цэнгэлдэх хүрээлэнд Японы сагсан бөмбөгийн шигшээ баг Германы багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Удахгүй болох ДАШТ-д бэлтгэж байгаа Японы шигшээ багийг дэмжихээр их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү нар цэнгэлдэхт хүрэлцэн очжээ.
 

Аваргууд тоглолтын нээлтийн ёслолд оролцож, шидэлт гүйцэтгэлээ. Манай бөхчүүдийг сагсан бөмбөг сайн тоглодог, сайн мэддэг хэмээн ийнхүү урьсан байна.
 

Хакүхо хоёр оноо, Какүрюү гурван онооны шидэлт гүйцэтгэж, сагсан бөмбөг сонирхогчдыг баярлуулав. Хакүхо 4 дэх, Какүрюү хоёр дахь оролдлогодоо гоол оруулсан байна.
 


Гоол оруулсныхаа дараа Какүрюү “Японы шигшээ баг ялна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн багаа дэмжээрэй” гэж хэлсэн бол Хакүхо “Би багадаа сагсан бөмбөгч болохыг мөрөөддөг байлаа. Энэ талбайд зогосж байгаа минь нэр төрийн хэрэг байлаа. Хачимүра Рүй байхад ялна гэдэгт итгэж байна” гэж мэндчилгээ дэвшүүллээ.

Германы тамирчид сүмочид нь ингэж сайн шидэж байхад мэргэжлийн сагсан бөмбөгчид нь яах бол гэж гайхаж байв. Тоглолт 85-83 харьцаатай Япоын багийн ялалтаар өндөрлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top