Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Хуваарь ёсоор өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд болж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Словений Маруса Станжерийг цэвэр ялсан.
Хоёрдугаар тойрогт Косовогийн Дистриа Красниктай таарсан. Косово бүсгүй 52 кг-аас бууснаасаа хойш шинэ жиндээ тэргүүлэх бөхөд тооцогдог болоод байгаа билээ. Жин бууснаасаа хойш 48 кг-д 3 Гран При, 1 Мастерст түрүүлээд байгаа. Нийт Гран При, Мастерс, Их Дуулга тэмцээнээс 7 алт, 6 мөнгө, 8 хүрэлтэй бөх.
Барилдаан эхлээд барьц буруу авсан гэж Красник торгуулсан ч тэр цаашдаа алдаа гаргасангүй. Хоёр дахь минутад мордоод цэвэр яллаа. Шүүгч эхлээд вазари өгсөн ч иппон болгож өөрчиллөө.
Ийнхүү манай анхны бөх энэ ДАШТ-ийг орхиж байна.
Сэтгэгдэл ( 0 )