Шинэ монгол бөхтэй Намрын тэмцээний банцүкэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сард Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг танилцууллаа.

Өнгөрсөн башёд түрүүлсэн ёкозүна Какүрюү зүүний манлайд жагсаж, Хакүхо аварга баруун манлайг тэргүүллээ.
 

Озэки Гоэйдо найм, Точиношин гурав дахь удаагаа кадобан болж байна. Баруун өвдөгний гэмтлээр Нагояд барилдаагүй Такакэйшёо сэкивакэ боллоо. Хэрэв тэр Намрын тэмцээнд 10 давбал озэки цолоо эргүүлэн авна.

Митакэүми 16 башё дараалан санякүд барилдаж байгаа нь Ваканосатогийн 19 башёгийн дараа орох амжилт боллоо. Хаяатэказэ дэвжээний Цүрүгишёо шинээр макүүчид дэвшлээ. Манай Азүмарюү 30 башё жюүрёод барилдсаны эцэст дахин дээд зиндаанд барилдах болсон. Мөн Сэйро жюүрёод дахин дэвшиж, Араваши макүшитад уналаа.  

Таканоивагийн ахын хүү Хокүтэнкай хэмээх Г.Сүхбат жонокүчид нэр нь бичигдлээ.


НАМРЫН ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ
 

Какүрюү

Ёкозүна

Хакүхо

Такаясү

Озэки

Гоэйдо

Точиношин

Озэки

 

Митакэүми

Сэкивакэ

Такакэйшёо

Аби

Комүсүби

Эндо

Хокүтофүжи

М-1

Аойяма

Ичиножёо

М-2

Асанояма

Дайэйшёо

М-3

Томоказэ

Тамаваши

М-4

Шёодай

Чиёотайрюү

М-5

Рюүдэн

Шиманоүми

М-6

Миёогирюү

Котошёогикү

М-7

Котоэко

Окиноүми

М-8

Такарафүжи

Тэрүцүёоши

М-9

Котоюүки

Саданоүми

М-10

Мэйсэй

Ооношёо

М-11

Энхо

Шёохозан

М-12

Дайшёохо

Кагаяки

М-13

Нишикиги

Цүрүгишёо

М-14

Тоёоношима

Ишиүра

М-15

Азүмарюү

Ютакаяма

М-16

Точиоозан

Такагэнжи

М-17

 


МОНГОЛ БӨХЧҮҮД
 

Жюүрёо

Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан

Б-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн

З-6 Миторюү Б.Төрболд

З-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

З-12 Сэйро А.Өнөболд

Макүшита

Б-1 Араваши Э.Дөлгөөн

З-5 Хоошёорюү С.Бямбасүрэн

З-14 Сакигакэ Я.Баттүшиг

З-19 Кёкүсоотэн Э.Энхманлай

З-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Б-34 Гоочёозан Д.Ууганбаатар

Б-36 Кагамио Б.Нанжид

Б-43 Роога А.Амарсанаа

Санданмэ

З-17 Ёошёояма Б.Анхбаяр

Б-46 Саданохикари Д.Наранцогт

З-60 Дайтэнма Н.Чинзориг

Жонокүчи

Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(114.159.58.65) 2019 оны 08 сарын 28

Оётэказэ дэвжээ шүү алдсан байна

0  |  0
Top