Японы нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан өнөөдөр (2019.08.26) явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж байгаа Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Бисаугийн Лима Тасианатай таарсан. Лима бол Африкийн зургаан удаагийн аварга 33 настай хашир тамирчин. Хоорондоо тааран барилдаж байгаагүй ч Лима энэ оэы тавдугаар сард Бакугийн Их Дуулгад манай Л.Сосорбарамд ялагдаж байжээ.
Барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад Тасиана зүүн хутган, вазари оноо авлаа. Хашир бөх оноогоо хамгаалах гэж хичээсэн ч Б.Хорлоодой иппон цэвэр савлаа.
Түүний дараагийн өрсөлдөгч Их Британийн Гилес байна. Тэрээр энэ жилийн Загребийн Гран При, өнгөрсөн жилийн Абу Даби Их Дуулгын хүрэл медальтай.
Сэтгэгдэл ( 3 )
Мундаг байна амжилт хүсиe
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913