Японы нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан өнөөдөр (2019.08.26) явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д манай улсаас Б.Хорлоодой, Л.Сосорбарам гэсэн хоёр тамирчин оролцож байгаа. Энэ ДАШТ-д хэн амжилттай сайн барилдсан нь ирэх жилийн олимпын шигшээ багт багтах магадлал өндөр болох тул хоёр бөхийн хувьд тун хариуцлагатай тэмцээн.
Л.Сосорбарам эхний тойрогт Словений Станжертэй таарсан. 23 настай Станжер Гран При тэмцээний таван хүрэл медальтай тамирчин.
Эн тэнцүү өрсөлдсөн хоёр тамирчны ялалтыг сүүлийн 14 секунд шийдсэн. Төгсгөлөө сайн хийж, баруун хутган вазари явсан Л.Сосорбарам дараагийн шатанд шалгарлаа.
Одоо түүнийг Риогийн олимпын мөнгөн медальт Италийн Одетти хүлээж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913