“Катар 2022”: Тажикстаны баг Монголтой тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа

2019 оны 08 сарын 26

Тажикстан улсын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Усмон Тошев энэ сарын 6-нд эхлэх “Катар 2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Тажикстаны шигшээ ирэх есдүгээр сарын 5-нд Душанбед Киргизийн багтай, 10-нд Улаанбаатарт манай шигшээ багтай тоглоно.

Тажикстаны шигшээ баг энэ сарын 28-наас цугларалтад гарах бөгөөд нийт 25 тоглогч дуудагдсан байна. Үүнд гадаадын багт тоглодог дөрвөн легионер байгаа юм.

Хамгаалагч Хуршед Бекназаров (ПС ТИРА, Индонез), хагас хамгаалагч  Парвизджон Умарбоев (Локомотив, Пловдив, Болгар), Амирбек Журабоев (Навбахор, Узбекистан),  Манучехр Жалилов (Персебая, Индонез) нар цугларалтад оролцохоо мэдэгдсэн байна.

Тажикстаны шигшээ баг

Хаалгач: Рустам Ятимов (Истиклол), Шохрух Киргизбоев (Локомотив-Памир), Дилшод Додобоев (Истаравшан).

Хамгаалагч: Хуршед Бекназаров (ПС ТИРА, Индонез), Давронджон Эргашев, Манучехр Сафаров (хоёул – Худжанд), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (бүгд – Истиклол), Сиёвуш Асроров (баггүй).

Хагас хамгаалагч: Парвизджон Умарбоев (Локомотив, Пловдив, Болгар), Амирбек Журабоев (Навбахор, Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панджшанбе, Мухаммаджон Рахимов, Комрон Турсунов (бүгд – Истикло»), Кароматулло Саидов, Отабек Каримов (хоёул – Куктош), Илхомджон Баротов (Истаравшан), Шарафджон Солехов (ЦСКА Памир).

Довтлогч: Манучехр Жалилов (Персебая, Индонез), Жахонгир Эргашев (Худжанд), Шериддин Бобоев, Шахром Самиев (хоёул – Истиклол).

Ерөнхий дасгалжуулагч – Усмон Тошев.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.85.116) 2019 оны 08 сарын 27

хөөрхийдөө манайхан ч шалны арчуур болох байх даа

0  |  1
MARIA(105.112.120.137) 2019 оны 08 сарын 26

МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ.

0  |  0
Top