Видео: Л.Энх-Отгон эхний барилдаандаа цэвэр ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Өнөөдөр жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан эхэллээ. 46 орны 59 жүдоч энэ жинд барилдаж байна. Энэ жингийн манай тэргүүн бөх Доржсүрэнгийн Сумъяа өөрийн саналаар ДАШТ-ийг өнжсөн бол залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Лхагватогоогийн Энхрийлэн гэмтэлтэй тул ДАШТ-д оролцох боломжгүй болсон. Ингээд 18 настай залуу тамирчин Лосолын Энх-Отгон тэдний оронд зодоглож байна.

Л.Энх-Отгоны эхний өрсөлдөгч нь энэ жилийн Европын наадмын аварга, Тель-Авив Гран Пригийн мөнгөн медальт ОХУ-ын Дарья Межецкая.

Барилдаан эхлээд ердөө 31 секундэд манай бөх Дарья Межецкаяд цэвэр ялагдлаа.

57 кг-ийн жингийн сүүлийн жилүүдийн дэлхийн аваргууд

1999      Driulis Gonzalez (CUB)

2001      Yurisleidys Lupetey (CUB)

2003      Sun Hui Kye (PRK)

2005      Sun Hui Kye (PRK)

2007      Sun Hui Kye (PRK)

2009      Morgane Ribout (FRA)

2010      Kaori Matsumoto (JPN)

2011      Aiko Sato (JPN)

2013      Rafaela Silva (BRA)

2014      Nae Udaka (JPN)

2015      Kaori Matsumoto (JPN)

2017  Д.Сумъяа Монгол

2018 Tsukasa Yoshida  Japan

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D.Sumya(66.181.161.71) 2019 оны 09 сарын 02

Surgamj bolson gemtsen bailaa

2  |  0
Top