Видео: Г.Одбаяр Наканог давлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Өнөөдөр жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-ын жингийн барилдаан эхэлж байна. 77 орны 93 жүдоч хүч үзэж байгаа энэ жинд манай хоёр бөх барилдаж байгаагаас эхний тойрогт Ц.Цогтбаатар ялагдсан. Харин “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Филиппины япон бөх Накано Кэйсэйтэй барилдлаа.

Манай бөх гурван ДАШТ дараалан медалийн төлөө барилдаж байгаа. Г.Одбаяр Наканог шидээд вазари, мордоод вазари, хоёр вазаригаар яллаа.

Дараагийн тойрогт Африкийн наадмын аварга Египетийн Мохамедтай барилдана. Энэ хэсгийн хамгийн том бөх бол 2012 оны олимпын аварга, 2016 оны олимпын хүрэл медальт, багийн дэлхийн аварга, Европын аварга  Гүржийн Лаша Шавдатуашвили, Японы Шёохэй Ооно хоёр юм.

73 кг жингийн сүүлийн дэлхийн аваргууд

1999      Jimmy Pedro (USA)

2001      Vitaly Makarov (RUS)

2003      Won-Hee Lee (KOR)

2005      Ákos Braun (HUN)

2007      Ki-Chun Wang (KOR)

2009      Ki-Chun Wang (KOR)

2010      Hiroyuki Akimoto (JPN)

2011      Riki Nakaya (JPN)

2013      Shohei Ono (JPN)

2014      Riki Nakaya (JPN)

2015      Shohei Ono (JPN)

2017  Soichi Hashimoto  Japan

2018  An Chang-rim  South Korea

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top