Жүдо: ДАШТ-ий медальт монгол жүдочид

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Энэ сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос, эмэгтэйчүүд 1980 оноос дэлхийн аваргын тэмцээнээ зохион байгуулж ирсэн.

Монгол Улс жүдо бөхийн дэлхийн аваргаас анх 1989 онд медаль хүртсэн түүхтэй. 1989 онд Югославын Белград хотноо болсон ДАШТ-ий 60 кг-ын жинд Дашгомбын Баттулга хүрэл медаль, 95 кг-ын жинд Одвогийн Балжинням мөнгөн медаль хүртэж байжээ.

ДАШТ-ий медальт монгол жүдочид

1989 Югослав Белград

Д.Баттулга  60 кг хүрэл медаль

О.Балжинням  95 кг мөнгө

2005 Египет Каир

Х.Эрдэнэт-Од  57 кг хүрэл

2009 Голланд Роттердам

Х.Цагаанбаатар 66 кг алт

2010 Япон Токио

М.Бундмаа 52 кг хүрэл

Х.Цагаанбаатар 66 кг хүрэл

2013 Бразил Рио-де-Жанейро

М.Уранцэцэг 48 кг алт

Д.Амартүвшин 60 кг мөнгө

2014 ОХУ Челябинск

Ганбатын Болдбаатар 60 кг алт

2015 Казахстан Астана

Д.Сумъяа 57 кг хүрэл

С.Ням-Очир 73 кг хүрэл

Ц.Мөнхзаяа 63 кг хүрэл

2017 Унгар Будапешт

М.Уранцэцэг 48 кг мөнгө

Г.Болдбаатар  60 кг хүрэл

Д.Сумъяа 57 кг алт

Г.Одбаяр 73 кг хүрэл

Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл

Н.Түвшинбаяр +100 кг хүрэл

2018 Азербайжан Баку

Д.Сумъяа 57 кг  хүрэл

Л.Отгонбаатар 100 кг хүрэл

Ө.Дүүрэнбаяр +100 кг хүрэл

2019 Япон Токио

М.Уранцэцэг 48 кг хүрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top