Өнөөдөр жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-ын жингийн барилдаан эхэлж байна. 77 орны 93 жүдоч хүч үзэж байгаа энэ жинд манай хоёр бөх барилдаж байгаагаас эхний тойрогт Ц.Цогтбаатар ялагдсан.
Харин “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Филиппины япон бөх Накано Кэйсэйг ялсан.
Гуравдугаар тойрогт түүний өрсөлдөгч нь Африкийн гурван удаагийн аварга Египетийн Мохамед Монюлдин байлаа. Хоёр бөх хоорондоо хоёр тааран барилдаж, тус бүр нэг ялалттай байв. Өөрөөр хэлбэл хайнаа хагалах барилдаан нь ДАШТ дээр таарлаа гэсэн үг.
Барилдааны эхнээс идэвх авч, египет бөхийг хоёр торгуулсан Г.Одбаяр вазари аваад, үргэлжлүүлэн даралт авч, 10 секунд дарснаар цэвэр яллаа.
Одоо тэр Туркийн бөх Билал Чилоглутай барилдана.
Одги тун хатуу сугалаа татсан. Ахиад нэг давахад олимпын аварга Шёохэй Ооно, олимпын аварга Гүржийн Лаша Шавдатуашвили гэсэн хоёр олимпын аваргын хэн давсантай нь барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )