“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимп болон дэлхийн аваргын сүүлийн дөрвөн жилийн түрүүг олимп, дэлхийн аварга Словений Тина Трестеняк, дэлхийн гурван удаагийн аварга Францын Кларенс Агбегнэнү нар л ээлжлэн хүртээд байгаа. Тэдний цувралыг зогсоохоор манай Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана гэсэн үг.
Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарсан. Энэ жилийн Пан Америкийн АШТ-ий хүрэлтэй бөх. Манай бөх солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгууллаа.
Дараагийн тойрогт Канадын Катерина Пинардтай барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
Oorsdoo l ehelj barits awaad sanaachilj barildwal ch manaihan sain daa sain