Жүдо: ДАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Өчигдөр Токиод жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр өндөрлөлөө. Манай улсаас гурван жүдоч барилдаж, бүгд медаль авалгүй тэмцээнийг дуусгасан.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Канадын япон бөх Дэгүчи Японы Ёшидаг ялж, дэлхийн аварга болон, түүхэн ялалт байгуулсан. Олимпод оролцохын тулд иргэншлээ сольсон хэрэг нь бүтлээ.

Эрэгтэйчүүдийн  73 кг-д Шёохэй Оно тасархай тэргүүлсэн. Их сургуулийн дипломоо бичих гээд энэ жил бараг барилдаагүй тэрээр хэсэг толгойлолгүй орж ирээд ийнхүү дэлхийн аварга боллоо.

73 кг

1. ОНО Шёохей (Япон)

2. ОРУДЖОВ Рустам (Азербайжан)

3. ЯРЦЕВ Дения (ОХУ)

3. ХЕЙДАРОВ Хидаят (Азербайжан)

57 кг

1. ДЕГҮЧИ Криста (Канада)

2. ЁШИДА Цүкаса (Япон)

3. КОВАЛЬЧУК Юлия (Польш)

3. СИЛЬВА Рафаэла (Бразил)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top