“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдаж байна.
81 кг-ын жинд 69 орны 86 жүдоч барилдаж байгаа.
О.Ууганбаатар Мадагаскарын Фетра Ратсимизиватай таарсан. Фетра бол 2012 оны олимпод барилдаж байсан туршлагатай тамирчин ч 2011 оны Африкийн АШТ-ий мөнгөн медалиас өөр гавъяа шагнал үгүй. Алс тэртээ 2012 онд Парисийн Их Дуулгад таараад Ууганаа ялж байлаа.
Энэ удаад ч түүнд зовох юм байсангүй. Хэвтээд хэн нь сайн бэ гэдгээ харуулж, боох мэхээр цэвэр яллаа.
Дараагийн тойрогт манай бөх Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдана. Лука энэ жилийн Европын наадмын хүрэл, Антальягийн Гран Пригийн алт, Екатеринбургийн Их Дуулгын хүрэл медальтай тамирчин.
Екатеринбургийн Их Дуулгад Ууганааг ялж байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
үзэх ямар ч урам алга
Archaagui ymaadaa