“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч Бразилын Алексио Кастильос, Канадын Катерина Пинард, Италийн Maria Centracchio нарыг дараалан ялсан.
Шилдэг 8-д тэрээр олимп, дэлхийн аварга Словений Тина Трестеняктай таарсан. Тэд 2017 оны Парисийн Их Дуулгад нэг таарч, Тина ялж байв.
Манай бөх аваргаас айх юмгүй үзэлцсэн ч Тина Трестеняк даралтаар цэвэр яллаа.
Б.Ганхайч Голландын Вермертэй дагах барилдаан хийх болно.
Сэтгэгдэл ( 2 )
manay tamirchid yalakh nukhtsliig uursduu burduuldeg gedgiig oilgokhguy tokhioldlyn zuyld zokhitsuulj barildakh yum . khuchnees gadna ukhaan , awkhaalj kheregtey dee
muu bnaa muu