Жүдо: ДАШТ-ий 4 дэх өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан явагдаж дууслаа. Манай улсаас гурван жүдоч барилдсан ч медаль хүртсэнгүй. Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн финалд Израилын Муки Саги Бельгийн Маттиас Кассег давж,  дэлхийн аварга болсон. Харин Кассе хагас шигшээд гол фаворит Ираны Саид Моллайг давсан юм. Саид таарсан бүхнээ итгэл төгс ялж байсан ч Маттиаст сөрөг мэхэнд ороод ялагдсан. Гэхдээ магадгүй иран залуу ялагдсанаар энэ ДАШТ-д гарч магадгүй байсан нэг шуугиан унтарлаа. Финалд Иран, Израилын бөхчүүд таарсан бол Саид барилдахгүй байж магадгүй байлаа.   

81 кг

1. МУКИ Саги (Израиль)

2. КАССЕ Матиас (Бельги)

3. МАИСУРАДЗЕ Люка (Гүрж)

3. ВАЛУА-ФОРТЬЕ Энтони (Канад)

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Францын Кларисс Агбеньен дөрөв дэх дэлхийн аваргын алтан медалиа зүүлээ. 2014 оноос хойш тэр энэ жинд ноёрхож байгаа билээ. Кларисс 2016 оны олимп, 2015 оны ДАШТ-ий финалд л ялагдсан, гэхдээ Тина Трстенякт ялагдаж байлаа. Харин энэ удаад Тина медальгүй хоцорсон.

63 кг

1. АГБЕНЬЕН Кларисс (Франц)

2. ТАШИРО Микү (Япон)

3. ФРАНССЕН Жуул (Нидерланд)

3. ТРАЙДОШ Мартина (Герман)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top