Якут бөхчүүдэд амласан байраа өгсөнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Өнгөрсөн хавар Якутскт болсон чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд амжилттай оролцсон якут бөхчүүдэд орон сууц бэлэглэсэн билээ.

Виктор Рассадин, Арыйан Тютрин хоёр багийн тэмцээнд оролцож, тус бүр хоёр ялалт байгуулан, ОХУ-ын шигшээ багийн ялалтад тус дэмээ өгсөн. Шагнал гардуулах ёслол дээр “Строй-Академия” компаниас тэдэнд Якутск хотод нэг өрөө байр бэлэглэж байгаагаа зарлан, сүр дуулиан болж байлаа. Гэтэл тус байрын барилгын ажил санхүүгийн хүндрэлээс зогссон бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа гэнэ.

Байр баригдаж дууссан ч бөхчүүдэд байр олгох эсэх нь эргэлзээтэй болжээ. Шагнал гардуулах ёслол дээр байр өглөө гэж зарласан ч гэрээн дээр бөхчүүд өөрсдөө урьдчилгаа мөнгө төлөх ёстой гэж бичсэн байсан гэнэ.

“Строй-Академия” компаниас “Манай компани байраар шагнаагүй. Гэрээ ёсоор нутгийн зөвлөл нь хоёр сая рубль төлөх ёстой ч тэр мөнгө орж ирээгүй” гэж мэдэгджээ.

Бөх сонирхогчид тэмцээн дээр бөхчүүдийн нэрийг пиар хийн ашиглаад, дараа нь унждаг ивээн тэтгэгчдэд шүүмжлэлтэй хандаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
херо(43.228.131.118) 2019 оны 08 сарын 29

байдаг л зүйл. хаа газар ийм зүйл олон.

0  |  0
Top