Японы нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д манай улс залуу тамирчнаа сойсон. Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг эх орноо төлөөлсөн.
Азийн өсвөрийн АШТ-ий хүрэл медальт Ц.Энхчимэгийн өрсөлдөгч нь Португалын 28 настай жүдоч Барбара Тимо байлаа. Энэ он гарсаар Тбилисийн Гран Прид түрүүлж, Парисын Их Дуулгад хүрэл медаль хүртсэн бөх.
Хашир бөх хөл тавьж эргээд вазари авч, барилдаан дуусахаас 2.50 минутын өмнө иппон цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913