Монгол банкны удирдлагууд өнөөдөр /2019.08.29/ сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаараа макро эдийн засгийн дүн мэдээллийг танилцуулсан юм. Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 171 сая ам.доллароор өссөн үзүүлэлт байна. Нийт зээл өссөн нь компани хоорондын гадаад зээл нөлөөлсөн аж. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 10.6 хувийг эзэлж байгаа юм. Хугацаа хэтэрсэн зээлийг салбараар нь ангилбал, барилгын салбар 25 хувь, санхүү даатгал 19 хувь, худалдаа 15 хувь, цалин тэтгэврийн зээл 13 хувийг тус тус эзэлжээ. Харин чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлсэн байна. Нийт чанаргүй зээлийн 83 хувийг хувийн байгууллагын зээл эзэлсэн байгаа юм. Нийт 741 зээлдэгчид 57 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг өнгөрсөн сард олгожээ. Эдгээр зээлийн жигнэсэн дундаж хүү нь 11.5 хувь байна. Нийт ипотекийн зээлийн 74 хувь нь хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкнуудын олгосон зээл эзэлж буй аж. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ипотекийн зээлд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна.
Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Гадаад өр төлөх хугацаа дөхсөн тул бэлтгэлтэй байхыг анхааруулсаар ирсэн. Нийслэл хотын инфляц 9 хувьд хүрсэн нь махны үнийн өсөлттэй холбоотой. Энэ сард бензиний үнэ буурсан нь инфляцад эергээр нөлөөлсөн. Сүүлийн нэг жилд хатуу түлш буюу мод, нүүрсний үнийн өсөлт инфляцыг өдөөж байв. Энэ намраас сайжруулсан түлш хэрэглэхээр инфляц буурах болов байх. Мөн хүнсний шинэ ногооны үнэ эерэг нөлөө үзүүлнэ. 2020 он хүртэл инфляцыг 8 хувьд тогтоон барих зорилт биелнэ. 2020 онооос бид гадаад өрөө төлж эхэлнэ. Хувийн болон улсын өрүүд бий. Гадаад орчинд тодорхой бус байдал бий ч манай экспортын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Алт, төмрийн хүдрийн үнэ өсөж, зэсийнх 6000-аас 5600 ам.доллар болж буурсан. Нүүрсний үнэ тогтвортой байна. Энэ мэтээр эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг харвал харьцангуй сайн байна. Энэ нь гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд сайнаар нөлөөлнө” гэлээ.
Төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс сайжирсан. Урсгал дансны алдагдал 136 сая ам.доллароор буурчээ. Экспорт өссөн нь голлох эерэг нөлөө үзүүлжээ. Мөн санхүүгийн дансны тэнцэл 400 сая ам.доллароор өсжээ. Мөнгөний нийлүүлэлтийн эх үүсвэрийн хувьд, төгрөгийн хадгаламж 53,7 хувь, төгрөгийн харилцах 15,5 хувь, гадаад валютын хадгаламж 14,4 хувь гадаад валютын харилцах 13,2 хувийг тус тус эзэлж байна. Монголбанк дотоодын зах зээлээс 9,5 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн онтой харьцуулбал, 2,2 тонноор буурчээ. Энэ нь 2019 оны нэгдүгээр улиралд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно. fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
hvrelbaatar ulugchinn ur darlaa geed chatsga tsarailaad baisan yaasan bvvr esergeeree
hvrelbaatar geech uvsiin hulgaich ulugchin ur daraad bn geed baisan hudlaa bolj taarlaa yu ???????? ter honotsiin shees mongol turiig ashiglaad zugtah ni gartsaagvi 20 ond alga bolno barisanch aldahgvi .... ard ni erdenetiin 49 51 ees tom deerem tonuul ene uvs hvnii garaar vildegdsen barimt material unshij taniltsuulan 3 say vher muurun gashuudan hotsorno
hvrelbaatar geech uvsiin hulgaich ulugchin ur daraad bn geed baisan hudlaa bolj taarlaa yu ???????? ter honotsiin shees mongol turiig ashiglaad zugtah ni gartsaagvi 20 ond alga bolno barisanch aldahgvi .... ard ni erdenetiin 49 51 ees tom deerem tonuul ene uvs hvnii garaar vildegdsen barimt material unshij taniltsuulan 3 say vher muurun gashuudan hotsorno
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913