Жүдо ДАШТ: 100 кг, 78 кг-ын жинд хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг-ын барилдаанууд явагдана.

Манай улсаас 100 кг-д Л.Отгонбаатар, 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана. Л.Отгонбаатар эхний тойрогт дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Германы  Карл-Рихард Фрайтай, О.Мөнхцэцэг тивийн аваргын хос хүрэл медальт  Hyun-Ji Yoon-тай таарчээ.

Эмэгтэйчүүдийн 78 кг-д 40 жүдоч оролцоно. Дэлхийн аварга болох магадлалтай бөхчүүдэд чансааг тэргүүлэгч дэлхийн хошой аварга Бразилийн Майра Агияр, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Шори Хамада нар нэрлэгдэж байна. Гэхдээ япон бүсгүйчүүд энэ жил нутагтаа болж байгаа ДАШТ-д амжилт тааруухан байгаа тул Агияр илүү боломжтой байж болох юм. Хоорондын барилдааны харьцаа Хамада хоёр барилдаж, хоёр ялсан байгаа. ОХУ-ын Александра Бабинцева, Францын  Мэделин Малонгу, Голландын  Гюше Стенхейс нар ч медалийн төлөө өрсөлдөх болно.

Эрэгтэйчүүдийн 100 кг-д 62 бөх барилдана. Дэлхийн чансааг тэргүүлэгч Гүржийн Варлам Липартелиани, өнгөрсөн жилийн дэлхийн аварга солонгос залуу  Чо Гу Хам нарын өрсөлдөөн сонирхол татна. Хоорондын барилдааны харьцаа 1:1, урьдчилан таахын аргагүй тулаан. Тэдэнтэй өрсөлдөх бөхчүүдэд ОХУ-ын Ильяс Ниязов, Израилын Петр Пальчик, Голландын  Майкл Коррел, Японы  Аарон Вольф, манай Л.Отгонбаатар нарыг шинжээчид нэрлэжээ.

Өнөөдрийн барилдааны хуваарь 

11.00 Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 100 кг; Эмэгтэй - 78 кг.

18.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 100 кг; Эмэгтэй - 78 кг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top