Биеийн тамир, спортын газраас “Монголын хүүхдийн спортын VI наадам”–ыг зохион байгуулах гэж байна.
Наадам ирэх есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотод үндсэн 19, сонгох тав, паралимпын дөрөв, дифлимпын гурав, тусгай олимпын гурав, нийт 34 спортын төрлөөр 22 байршилд зэрэг зохион байгуулагдана. Энэ жилийн наадмын урьдчилсан шатны тэмцээнүүд өнгөрсөн хавар эхэлж, гурван үе шаттайгаар явагдсан. Эхний шатанд хүүхдүүд сургууль дээрээ өрсөлдсөн бол дараагийн шатны тэмцээн уралдаан аймаг дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж, шигшээ тэмцээнд өрсөлдөх 4500 гаруй тамирчин тодроод байна. Түрүүлсэн тамирчин бүр 600 мянган төгрөг, алтан медалийн хамт хүртэх юм.
Сэтгэгдэл ( 0 )