Луис Энрике 9 настай охиноо алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Испанийн дасгалжуулагч Луис Энрике энэ оны гуравдугаар сараас твиттер хуудсаа шинэчлээгүй. Гэр бүлийн шалтгаанаар гэсэн учир битүүлэг шалтгаанаар Испанийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа орхисноос хойш тэр олны өмнө бараг гарч ирээгүй.

Харин яагаад гэдэг шалтгаан нь өчигдөр тодорхой боллоо. Энэ сарын 29-нд Луис твиттер хуудсандаа нэгэн гунигтай мэдээ оруулсан юм.

“Манай охин Ксана өнөөдөр 9 настайдаа насан эцэс боллоо. Охин минь таван сарын турш ясны хорт хавдар өвчинтэй тэмцсэн юм. Энэ хүнд сар, өдрүүдэд туслан дэмжиж байсан хүмүүст баярлалаа. Бид Сан-Хуан-де-Де, Сан-Пау эмнэлгийн эмч, сувилагч, бүх ажилтан, Сан-Хуан-де-Деугийн санваартан нарт талархсанаа илэрхийлэхийг хүсэж байна. Ксана охин минь бид чамайг үргэлж дурсан санаж байх болно. Хамтдаа амьдарсан өдөр болгоныг эргүүлэн дурсаж, ирээдүйд хэзээ нэгэн цагт уулзана гэж найдаж амьдрах болно. Чи манай гэр бүлийг хөтлөгч од байх болно. Амар даа, Каснита охин минь” гэжээ.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gaya(112.72.11.123) 2025 оны 03 сарын 13

УМ МА НИ БАД МЭ ХУМ

1  |  0
Zochin(202.55.188.84) 2025 оны 03 сарын 13

Ur huuhdee aldah shig hetsuu zuilguishdee.haramsaltai um

2  |  0
88(66.181.185.39) 2025 оны 03 сарын 13

харамсалтай юм аа тайван нойрсог дээ

1  |  0
zochin(202.179.26.171) 2025 оны 03 сарын 13

eviidee, um sain amgalan boltugai

1  |  0
Delger(78.180.109.86) 2025 оны 03 сарын 13

Uneheer haramsaltai bn hetsuu shuu iim shan bolgochihood aldana gej um maani badmii hum

2  |  0
Энхзаяа(202.126.88.214) 2025 оны 03 сарын 13

Ум мани бад ми хум

2  |  0
pmg(66.181.161.3) 2025 оны 03 сарын 13

ee zailuul

1  |  1
зочин (64.119.20.156) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум.

1  |  0
Алтантуяа (202.126.89.190) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө .Хорвоод хоромхон зуур амьдрах тавилантай байж дээ.Ахин дахин урт хугацаатай эргэн ирж төрөөрөй охин минь.

1  |  2
zochin(66.181.191.219) 2025 оны 03 сарын 13

Ymar hetsyy um be de ene orchlond ur huuhdee yvuulah hetsyy bdag um um maanii badne hum

1  |  0
хандаа(64.119.21.116) 2025 оны 03 сарын 13

эвий дээ дэндүү царайлаг сайхан нандин охин байжээ тун хэцүү шүү.... .

2  |  0
bi(139.5.219.55) 2025 оны 03 сарын 13

eviidee...

3  |  0
Зочин(64.119.20.246) 2025 оны 03 сарын 13

Гунигтай мэдээ байна . Бурхан бүхнээс хүчтэй бүхнээс ариун гэдэгт эргэлзэх юм . Бодоод байхад хүүхэд ингэж зовох гэм баймааргүй .

12  |  0
Зочин(202.179.25.234) 2025 оны 03 сарын 13

Ум мани бад мэ хум

1  |  0
Pkxny(66.181.169.116) 2025 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай!

1  |  0
Зочин(124.158.111.6) 2025 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай

1  |  0
g(122.201.23.91) 2025 оны 03 сарын 13

buh zuil utgagui sanagdaj bga bhda haramsaltai bn

1  |  0
со(66.181.169.162) 2025 оны 03 сарын 13

хөөрхөн охин бна хөөрхийдөө

1  |  0
зочин (64.119.20.156) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум. Харамсалтай.

1  |  0
зочин(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

хөөрхий дөө

1  |  0
Zochin(66.181.190.19) 2025 оны 03 сарын 13

Ewii dee

1  |  0
Close menu