Ван Дейк өнгөрсөн улирлын шилдэг тоглогчоор шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Өчигдөр Монакод болсон Аваргуудын лигийн сугалааны дараа 2018/2019 оны улирлын “Шилдэг тоглогч”-ийг шалгарууллаа.

Европын хөлбөмбөгийн холбооноос тус шагналд “Барселона” багийн Лионель Месси, Италийн “Ювентус”-ын  Криштиану Роналду, “Ливерпуль” багийн хамгаалагч Виржил ван Дейк нарыг нэр дэвшүүлээд байсан.

Ийнхүү өнгөрсөн улирлын “Шилдэг тоглогч”-оор Виржил ван Дейк шалгарсан байна. Ван Дейк “Ливерпуль” багийн хамт энэ жил Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер Цомын тэмцээнд түрүүлж, Голландын шигшээ багтай Үндэстнүүдийн лигийн финалд тоглосон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э (192.82.65.120)  2025 оны 03 сарын 13

Эвгүй хэлбэртэй цом бэ. Тасдуулаад үлдсэн цээж шиг.

1  |  0
Top