Сүхбаатар аймагт нэгдсэн шалгалт хийгдэж байна

2019 оны 08 сарын 30

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн энэ сарын 21-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа. Хяналт шалгалтанд өмнөх онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж давхардсан тоогоор 47 объектод төлөвлөгөөт, 20 объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Хяналт шалгалтын явцад 113 зөрчлийг илрүүлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл хугацаанд зогсоож, 79.5 сая төгрөгний торгууль, 210 сая төгрөгний нөхөн төлбөр оногдуулсан байна.

Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр улсын хил орчмын таван сумын нутгаас хөрсний дээж авч шинжилгээнд хамруулан эзэнгүй орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүр эрж хайх хэмжилт судалгааг орхигдсон цэргийн ангийн 4 обьектод хийлээ. Түүнчлэн зургаан уурхайд байгалийн гаралтай цацраг идэвхт изотоп тодорхойлох тандалт судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

Хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр 16 байгууллагын албан хаагчдыг хамруулан салбарын сургалт зохион байгууллаа.

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top