ОХУ-ын шигшээ, NHL-ийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкиний гэргий Анастасия Шубская “Hello”сэтгүүлд ярилцлага өгч, алдарт хоккейчин маань гэр бүлийн амьдралд ямар хүн болох талаар ярьжээ.
Шубская “Хүү минь саяхан нэг нас хүрлээ. Саша хүүдээ үнэхээр сайн. Хүүгийн хэлсэн анхны үг нь “аав аа” байсан гээд бод. Сүүлийн хэдэн сар бид Орост амьдарлаа. Саша маш олон арга хэмжээ, төсөлд оролцоод байнга томилолтоор яваг ч хүүтэйгээ байнга харилцдаг. Зав гарах юм бол л хүү дээрээ гүйгээд ирнэ. Саша мөсөн дээр л араатан болохоос гэртээ хонь шүү дээ. Их эелдэг зөөлөн, тусч, намайг эмнэлэгт хэвтэж байхад хүүгийнхээ памперсийг солиод сурчихсан байсан. АНУ-д бол Саша баатар. Хаана ч явсан бүгд танина. Удахгүй улирлын тоглолтууд эхэлнэ. Гэр бүлийн дэмжлэг түүнд их чухал” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )