Чөлөөт бөхийн ДАШТ: Ираны шигшээд гурван Яздани барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Казахстанд болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ Ираны чөлөөт бөхийн холбооноос зарлалаа.

65 кг-ын жинд Амир Яздани, идэрчүүдийн дэлхийн аварга Пежман Бейбани нар шигшээ багт багтахын төлөө халз барилдаан хийж, Яздани хоёр барилдаанд 9:3, 8:4 ялсан байна.

Ингэснээр Ираны шигшээ баг гурван Язданитай ДАШТ-д оролцох боллоо. Өмнө нь олимпын аварга Хасан Яздани (86 кг), дэлхийн хошой аварга  Реза Яздани (97 кг) нар эрхээ аваад байсан. Тэднээс гадна Ираны шигшээ багт Реза Атри (57 кг), Бехнам Эхсанпур (61 кг), Юнес Эмами (70 кг), Реза Афзали (74 кг), Бахман Теймури (79 кг),  Алиреза Карими (92 кг), Парвиз Хади (125 кг) нар ДАШТ-д зодоглоно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Ns(202.126.88.32) 2019 оны 09 сарын 02

Xezee bolox XARAAL IDSEN TEMTSEENBE. SETGUULCHINTSERE GUITSED MEDEELEL TAVILDAA MUU ATS MIN

1  |  2
Top