Өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний үдэш Монголын тулааны спортын түүхэнд нэгэн түүхэн үйл явдал тохиолдлоо.
“Team Tungaa”, “One team” клубийн тамирчин Данаагийн Батгэрэл монгол тулаанчдаас хамгийн түрүүнд холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-гийн дэвжээн дээр хүч үзсэн юм.
Хятадын Шэньжэнь хотын “Shenzhen Universiade Sports Centre Arena” –д болсон “UFC Fight Night 157” тэмцээнд тэрээр Өвөр Монголын Алтанхилтэй тулалдлаа.
Д.Батгэрэл холимог тулаанд 6 ялж, нэг ялагдаад байсан бол Алтанхил 12 ялж, 7 ялагдсан, 27 настай хашир тамирчин байлаа.
Тулаан гурван үе үргэлжилж, шүүгчид санал нэгтэйгээр Алтанхилд (29–27, 29–27, 29–27) ялалт өгсөн.
Энэ тулаан “UFC Fight Night 157” тэмцээний “Шилдэг тулаан”-аар нэрлэгдэж, тусгай шагнал хүртжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн тулалдсан шүү. Эрэмгий байлаа
Нөгөөх нь шилдэг нанчиж л дээ! Мань эр бол өөрөө хожигдсон л юм биш үү дээ!
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
2 mongol l uldsen yumuu Ehlel ni sain daraa ni yalalt bayar hurgey