ДАШТ-ий мөнгөн медальт Т.Тэмүүлэн мэргэжлийн сүмод орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний шинэ бөхчүүдийн шалгалт өнөөдөр (2019.09.02) Кокүгикан ордонд боллоо.
 

Энэ удаад хоёр бөх л шалгалтад орсны нэг нь Монголын Т.Тэмүүлэн байлаа. Т.Тэмүүлэн 18 настай, өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмогийн залуучуудын ДАШТ-ий үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртсэн залуу юм. Японд бол ахлах сургуулиудын АШТ-д шилдэг наймд шалгарч байжээ. Тэрбээр мөн мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит Сүмо бөхийн Олон улсын "Хакүхо кап" тэмцээнд багийн барилдааны төрөлд анхны алтан медалийг хүртэж байсан юм. 

Т.Тэмүүлэн визээ өөрчлөх шаардлагатай учир энэ башёд барилдаж амжихгүй, арваннэгдүгээр сарын тэмцээнээс маэзүмо барилдаж эхэлнэ.

Манай бөх 220-иод жилийн түүхтэй эртний Дэваноүми дэвжээнд элссэн байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xan(64.119.26.195) 2019 оны 09 сарын 23

Tsagaan budaani barildaanar yadiin exniixen ex ormoosoo urwaj NBA and xakuho.golog

0  |  2
Яана аа(202.55.188.94) 2019 оны 09 сарын 09

Дахиад нэг хүүхэд допинг шахуулж ирээдүйгээ баллаж бна...өнөөдрийн 3 төгрөг яаахвээ...30 гараад л ббов нь босохоо байгаад махан овоо болно...япон залуучууд эрчүүд хөгжингүй орны залуус барилддаггүйн шалтгаан тэр шүү дээ

0  |  2
Bold Ch(122.201.22.72) 2019 оны 09 сарын 02

Амжилт хүсье дүүдээ.

0  |  0
Тэмүүлэн хүргэн ах(176.59.40.82) 2019 оны 09 сарын 09

Дүүдээ амжилт хүсье ! Хүч ухаан 2ыг зэрэгцүүлж барилдаасай!

1  |  0
Temuulen hamaatan(202.21.107.16) 2019 оны 09 сарын 09

amjilt husie duudee

1  |  0
Top