Хакүхо: Өнөөдрөөс эхлэн хоёр орны төлөө зүтгэх болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Сүмогийн түүхэнд үлдэх, дахин давтагдашгүй олон рекорд амжилт тогтоосон их аварга Хакүхо энэ сарын 3-нд Японы иргэн боллоо. Ингэснээр манай бөх зодог тайлаад Сүмогийн холбоонд үлдэн ажиллаж, өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болж байгаа юм. Сүмо бөхийн түүхэнд 20-иос дээш түрүүлсэн их аварга зургаахан бий.

1 Хакүхо 42 түрүү

2 Тайхо 32     

3 Чиёонофүжи 31

4 Асашёорюү 25

5 Китаноүми 24

6 Таканохана 22

Эдгээр их аваргууд зодог тайлсан хойноо өөрийн нэрээр дэвжээ нээх онцгой эрхтэй байдаг. Дээрх их аваргуудаас Асашёорюү зодог тайлаад нутагтаа харьсан, Чиёонофүжи энэ эрхээ эдлэлгүй Коконоэ дэвжээг өвлөн авсан бол Тайхо, Китаноүми, Таканохана нар өөрийн нэрээр дэвжээ нээж байлаа.

Хакүхо зодог тайлаад “Хакүхо” дэвжээ нээх нь ойлгомжтой. Хакүхо хэдэн жилийн өмнөөс шавьтай болж эхэлсэн бөгөөд одоо Энхо, Ишиүра тэргүүтэй өөрийн гарын таван шавь байгаа тул дэвжээ нээхэд бөхгүйн зовлон үгүй.

Хакүхо Японы иргэншил авахдаа Хакүхо Шёо нэр авсан. Энэ мэдээг сонссон сэтгүүлчид өчигдөр Миягино дэвжээнд цугласан байлаа.

Хакүхо “Өнөөдөр Японы иргэншил авлаа. 18 жил сүмо барилдлаа. Цаашдаа Монгол, Япон хоёр орны төлөө, сүмо бөхийн төлөө хичээн зүтгэнэ. Өдийг хүртэл зөвхөн өөрийнхөө барилдаанд л анхаарал хандуулж байсан бол цаашдаа бусдын төлөө ажилладаг болно. Хүчтэй сайн бөх гаргах нь сүмогийн ертөнцийн ачийг нь хариулж байгаа хэрэг юм” гэж ярилаа.

Сүмо бөхийн гадаадын ёкозүна Японы иргэн болж байсан тохиолдол өмнө нь хоёр удаа гарч байсан. Акэбоно ояката болсон ч удалгүй мэргэжлийн бөхийн ертөнцөд шилжсэн бол Мүсашимарү одоо Мүсашигава ояката нэрээр дэвжээ нээн, ажиллаж байгаа билээ. Монголчуудаас Кёкүтэнхо, Токитэнкү асан, Асасэкирюү, Шёотэнро нар Японы иргэншил аван, ояката болж байлаа.

Шибатаяма ояката “Хакүхо Японы иргэншил авсан нь сүмогийн ертөнцөд үлдэж, ояката болох гэсэн зорилготой гэж ойлгож байгаа. Ийм туршлагатай хүн холбоонд үлдэх нь сайн хэрэг. Энэ том их аварга дэвжээ удирдвал олон сайн төрүүлэх нь гарцаагүй. Бусдын үлгэр дуурайл болсон ояката болох хэрэгтэй. Харин үг хэл, үйлдэлдээ анхаарах шаардлагатай”

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.141) 2025 оны 03 сарын 13

Hamgiin gol ni eh ornoo hairlah ard tumendee tus boloh gadaad orond aldar nerd hursen bol eh orondoo ireed yu ch hiisen bolno shuu dee neg devjee uvluj avahiin tuld eh ornoosoo tatgalzana gedeg mash buruu huvia hicheesen l hereg shuu dee yugaarch zuvtguh argagui

2  |  0
Зочин(64.119.21.126) 2025 оны 03 сарын 13

Эцгээ нас барсны дараа эх орон, төрүүлсөн эхээ орхиод урвасан итгээд хар мөр дагуулах болно. Япон нисэх үед нь хэдэн залуу араас нь шороо цацсан. Урвагч эргэж Монголд хөл тавих эрх байхгүй. Үүрт тонил

4  |  2
зочин(59.153.112.10) 2025 оны 03 сарын 13

монголчууд хүнийг ойлгож хүндэлж мэддэг билүү

1  |  0
J(103.57.93.245) 2025 оны 03 сарын 13

Za ingeed nutgaa uls ornoo yaduu carai muutai archaagu geed goloos yvlaa . Neg l yumiig sanaara chi. Ooriihiigoo golson hun ecestee ooriih ch uvu orooliih ch ugu boldgiig sanaj yvara.

1  |  0
zochin(122.201.22.135) 2025 оны 03 сарын 13

daldgar gar ///

1  |  0
zochin(122.201.22.135) 2025 оны 03 сарын 13

daldgar gar ///

1  |  0
Буянт(202.9.42.99) 2025 оны 03 сарын 13

Хакухо их аварга 50 түрүүлчихээсэй билээ.

3  |  0
Зочин(66.181.183.64) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий эцэг нь дээд тэнгэрт уйлж байгаа байх даа.

1  |  0
Зочин(66.181.183.64) 2025 оны 03 сарын 13

Сумо гээчийг Монголд дэлгэрүүлээд юу хожих вэ? Будаа тонших болжмор шиг тонголзохыг нь зарим нэг хүн сурах биз, өөр энэ улсад өгөөж байхгүй л болов уу. Япон эмийн салтаанд хавчигдсан амьтан тэндээ л жаргана биз дээ, Даваажаргалаар Монгол улс дутах хэрэг үү, арай үгүй байх аа.

2  |  1
Hooson tolgoi(46.193.0.25) 2025 оны 03 сарын 13

zugeer l neg byr bolson buduun biy, harin tolgoigui ym bnshdee hoorhii zailuul. Japan ulsaas avdag heden tsaas Mongol ornoos iluu unetei bnuu,??????? Mongolchuud neg durgui hurgesen hunee erguulj avahgui shdee, orovdoltei hooson tolgoi

1  |  0
Japandaa zutge(46.193.0.25) 2025 оны 03 сарын 13

ooriinhoo eh oron boloh, Japandaa zutge dee huu mine. Mongol oron odoo chamaar l dutav gej, zugeer ZAILJ UZ. Mongold cham shig hereggui hognuud ugaasaa hereggui, yaj hogoo tseverley dee gej bhad. Hog shig humuus Mongoloos yvaad sain bn, Eh oron mine tsevershine>

1  |  2
зочин(64.119.21.126) 2025 оны 03 сарын 13

Монголд дахин хөл бүү тавигтун. Монголын хэсэг залуучууд Япон нисэхэд чинь араас чинь шороо цацсан. Урвагч өөдлөхгүй. Эх орны сүлд гэж нэг юм бий.

2  |  2
Enh(202.126.89.83) 2025 оны 03 сарын 13

Sumo buh Mongold delgersneer Mongol undesnii buh doroitson ni gashuun ch gesen unen.

2  |  0
zochin(14.33.211.250) 2025 оны 03 сарын 13

xedii ypon irgenshiltei bolson ch mongol gex zvrx setgel bj l bgaa.mongold torson xvn irgenshilee soliloo geed mongol gex setgel vvrd bdag yum shvv

3  |  1
Зочин(66.181.185.80) 2025 оны 03 сарын 13

Тэр ояката энэ тэр чинь Монгол улсын хөгжил дэвшилд хэрэгтэй юм уу ямар Та олон юм чалчилгүй тэр Япондоо л сайхан амьдар Нэг хөлстэй бөх гаднын улсын иргэн болсноор Монголын эдийн засаг сэв хийгээд босоод ирэх юм уу Чингисийн Монгол өөрөөр чинь дутахгүй

2  |  0
mongol(66.181.161.112) 2025 оны 03 сарын 13

наад хакухо бүр япон болсон. түүний сэтгэл зүрх япон болсон.Одоо түүнД монголчуудын хүндлэл бахархал хамаачгүй болсон. Аварга маань ийм урвагч үзээгүй нь яамайдаа

2  |  0
N.Batnasan(182.160.37.12) 2025 оны 03 сарын 13

Gadaadad eh ornihoo neriig cuuriatuulj yavaa tugiig ni manduulj iavaa avias chadvar ni xetiidsen hodolmorch jinhene oduudaa barij idchix geed baigaa dolginuur hulgaich mongolchuud mini!Tiim l cos chini hoorood baigaa yum bol, eh orondoo tiim ih hairtai yum bol, ed naraas ilyy aviyastai chadvartai yum bol tord shurgalsan hulgaich narinhaa negiig ni bolson alaad yzyyleech ogooch. Augaa tyyhtei ard tymnii tor ner hyndiig ni delhiid shivshig bolgoj baigaa hymyys chini toriinhon, harin ner syriig ni orgoj shagshigdaj iavaa ni tamirchid oyunlag aviaslag ohid hovgyyd mini yum shy!

1  |  0
Иргэн(202.9.42.77) 2025 оны 03 сарын 13

Ялалтын баяраар шүү. Японуудын муу санаа Араб Хятад Солонгос АНУ.санаа муутай орон

1  |  0
Зочин(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

Өөрийгөө заримдаа ч гэсэн бодож явахыг сануулах юун. Тэдгээр орнууд яаж ийгээд нэг болох байх. Уг нь 2 орны төлөө гэж өөрийгөө сүйтгэж байхаар нэг тал руугаа шулуудаж ганцынх нь төлөө зүтгэсэн нь илүү үр дүнтэй биш үү?

2  |  0
Зочин(66.181.161.90) 2025 оны 03 сарын 13

Халх голын ойд барьж байгаа самурай нарын бэлгийг хар. Монголчууд ялсан ч одоо баатар бөх эрс манайд дагаар орсон гэсэн утга галбир. Хөөрхий эцэг нь ийм муухай юм үзээгүй дуулаагүй нь болжээ. Нэгэнт оргил дээр гарсан хүн юу дутлаа гэж ийм сохор алхам хийсэн ч энэ өдөр шүү.Ядарсан амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн ядмаг нэгэн биш дээ.

3  |  0
Close menu