“Чиганоүра” дэвжээний жюүрёо зиндааны бөх Таканофүжи дагуул бөхөө зодсон хэрэг илрэн гарлаа. Хэрэг наймдугаар сарын 31-нд болсон бөгөөд есдүгээр сарын 2-нд зодуулсан бөх дэвжээнээсээ оргож, гэртээ харьжээ. Чиганоүра ояката хэргийн нягтлан шалгаад холбоонд мэдэгдэж, Таканофүжиг Намрын тэмцээнд барилдуулахгүй, дэвжээнээс гарч болохгүй гэсэн шийтгэл оноогоод байгаа аж.
Таканофүжи өнгөрсөн оны гуравдугаар сард мөн дагуул бөхөө зодсон хэргээр нэг тэмцээнд орох эрхээ хасуулж байв.
Такагэнжи, Таканофүжи гэсэн ихэр хоёр цолтой бөх ард түмний талархлыг хүлээж байсан ч Таканофүжи хайр даасангүй. Өнгөрсөн жилийн хэргээс хойш нэг жил, таван сарын дараа давтан хэрэг үйлдлээ. Тиймээс холбооноос удаан хугацаагаар барилдах эрхийг нь хасах, магадгүй зодог тайлуулах шийтгэл оноож магадгүй байна.
Сүмогийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката “Давтан үйлдсэн болохоор хүнд шийтгэл оноох болно. Холбооноос дэглэлт, зодооныг таслан зогсоох арга хэмжээ авч байх үед энэ хэрэг гарлаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 10 )
Ер нь энэ бөх хүмүүүс нэг л ойворгон юмаа
mongol sumochdiin erhiig hassanaa tsairuulah gej hudlaa baga zindiaanii ireeduiguu buhuu shiitgej bgaan
УВСЫНХАНААС Л БОЛЛОО
Mongol yumuu ene 2
Erguu uhruudiig bugdiig ni huu 1 ch uher buu uldee
Mongol sumo chid ch bulgan suultei yumaa
За, тийм байх аа. Ах дүү хоёр юм уу, аймаар адилхан харагдаад байсан юм аа. Ихэр юм байж.
Yaadag zulch ve!
Uuruu ix zoduuldag baijee