Засгийн газар: Хонь, тэмээний ноосны урамшууллыг шинэчлэн тогтооно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Тавантолгойн нүүрсний экспортын зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, 2019 оны эхний хагас жилд иргэдээс төрийн  захиргааны төв болон нутгийн  захиргааны  байгууллага, албан  тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Привет (64.119.25.59) 2019 оны 09 сарын 04

ХУРЭЛСУХЭЭ СУМЪЯАБАЗАРАА АЙМААР РЕКЛАМДААД БАЙСАН ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭР ЧИНЬ ЯАСАН ЯАГААД БУУР ТАГ БОЛЧИХСОН БАЙРЛАЛАА СОЛИХ НЬ УУ

0  |  0
Зочин(202.55.188.83) 2019 оны 09 сарын 04

Энэ балай юмаа зогсоогоод малчдыг шууд ноос ноолуураа ачаад хил дээр аваачиж арилжаа хийдэг болгочихооч. Тэгвэл нүүрстэй нүүрсгүй манай улс хөгжлөө.

0  |  0
Top