"ТАЛ НУТГИЙН МОНГОЛ-2019" олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

"Тал нутгийн Монгол" олон улсын марафон гүйлтийн тэмцээн нь 1996 онд анхны гараагаа нээсэн түүхтэй. Монгол орны уудам тал нутагт зохион байгуулагддаг уг тэмцээнд гадаад, дотоодын олон мянган гүйлт сонирхогчид оролцож, тус өдрийг эрүүл чийрэг, “спортлог” өнгөрүүлдэг онцлогтой билээ.

Монголын хөнгөн атлетикийн холбооны “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “ Хүй долоо худаг”-т, Өсвөр үе, Насанд хүрэгчид, Ахмадууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөрвөн үндсэн насны ангиллаар, 3км, 5км, 10км, 21км-ийн зайд зохион байгуулагдана.

Монголын үндэсний олимпын хорооноос Олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор “Тал нутгийн Монгол – 2019” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top