395.459 иргэн төрийн байгууллагад хандаж санал, хүсэлт гаргаад байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

2019 оны эхний хагас жилд нийт төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 395.459 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргасан байна. Үүнээс 97.6 хувьд нь буюу 386.004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн бол 1696 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай, гэр бүлийн амжиргааны түвшинээ тодорхойлуулах, хүүхдийн мөнгөн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал эзэлсэн байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д мөн оны эхний хагас жилийн байдлаар нийт 5018 иргэн хандсанаас 91.2 хувьд нь хариу өгч шийдвэрлэсэн байна. Тэдгээрийн 61 хувь нь санал хүсэлт хэлж, 29 хувь нь гомдол гаргасан бол 9 хувь нь талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top