Хойд Солонгосын шигшээ баг, Италийн “Кальяри” багийн довтлогч Хан Кван Сон Италийн алдарт “Ювентус” багт тоглох боллоо.
Долоо хоногийн дараа 21 нас хүрэх Ханыг таван сая еврогоор авсан байна. Солонгос тоглогч “Юве”-гийн үндсэн багт бэлтгэл хийж, залуучуудын багт тоглох юм. Гэхдээ түүнийг нэгдүгээр багт заримдаа тоглуулах заалт гэрээнд тусгагджээ.
Хан Кван Сон Италид 2017 оноос тоглож байгаа. Тэр Сери А-д гоол оруулсан хамгийн анхны Хойд Солонгосын тоглогч билээ. Өнгөрсөн жил Сери В-гийн “Перужа” багт зээллэгээр 20 тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулсан амжилттай.
Сэтгэгдэл ( 0 )