Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн ХИШИГБАЯР ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, наймдугаар сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар аваргалсан аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна.
М.Хишигбаяр нь даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс 3 алт (1990, 1991, 2005), 1 мөнгө (2006), 2 хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байв.
Сэтгэгдэл ( 6 )
Бахархал!
Hishigbayr h/ch daa bayr hurgey bie n sain bizdee
zgr l hun bsan yagaad iim boloo ve
Хишгээ эгчдээ баяр хүргэе!!! Биe нь зүгээр үү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн гэх юм
Одоо тэгээд хөгжлийн бэрхшээлтэй юм уу. Харахад зүгээр л юм шиг харагдах юм.