21 аймгийн "Ногоон паспорт" эзэмшигч шилдэг сурагчид Бээжин хотоор аялалаа

2019 оны 09 сарын 07

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оноос “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Уг аяны хүрээнд 2019 оны 08-р сарын 31-нээс 09-р сарын 06 -ны өдрүүдэд орон нутгийн шилдэг сурагчид Central Asia Travel ХХК-ний Бээжин хотын 6 хоног 7 шөнийн аялалд хамрагдлаа.

Хүүхдүүд

- Дэлхийн хамгийн том төв талбай болох Тянь Ань Мэнь-ий талбай;
- Таван тивийн уран байгууламж нэгэн дор цогцолсон Дэлхийн Парк;
- Зуны Олимпын 29-р их наадмын төв цэнгэлдэх Шувууны үүр цогцолбор;
- Дэлхийн гайхамшигийн нэг алдарт цагаан хэрэм;
- Бээжин аквариум, дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэн зэргийг аялалын явцад үзэж, сонирхсон юм. 
Сурагчид маань аялалын хугацаанд Хятад улсын түүх, өв соёл болон эко, ногоон байгууламжийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, зугаатай, дурсамж дүүрэн аялалыг хийлээ. 

Эх сурвалж: БОАЖЯ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
К(103.57.92.155) 2019 оны 09 сарын 08

Кк

0  |  0
Top