Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер твиттер хуудсаараа дамжуулан, шууд нэвтрүүлэг хийж, жүдочдын асуултад хариуллаа. Түүний хариултыг товчлон хүргэе.
- IJF холбооноос нутагтаа Гран При, Их Дуулга тэмцээн зохион байгуулах хүсэлт гаргасан Өмнөд Солонгосыг дэмжиж байгаа. БНСУ-д тогтмол зохион байгуулагддаг том тэмцээнтэй болно.
- ДАШТ-дээр иранчуудтай холбоотой олон асуудал гарсан. Одоо мөрдөн шалгалтын ажил явагдаж байгаа.
- ДАШТ амжилттай зохион байгуулагдлаа. “Токио 2020” наадмын өмнөх том сорилт болж чадсан.
- Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй.
- ДАШТ-д маш олон жүдоч бүсээ санаатайгаар сул бүсэлж байсан нь харагдсан. Энэ асуудлыг удахгүй шийдэх болно.
- Израилын Тохар Бутбультэй барилдахаар гараагүй алжир жүдочийн асуудлыг хэлэлцэж байна.
- Манай холбоо Африк тивд жүдо хөгжүүлэхийг дэмжин ажилладаг. Жил болгон найман сая евро шилжүүлдэг ч тэр мөнгө хаашаа ороод байгаа нь тодорхой бус байна. Жишээ нь, Нигерийн жүдо бөхийн холбооноос тэмцээн уралдаанд огт хамаагүй хүмүүст виза гаргаж өгөх хүсэлт ирүүлдэг.
- “Токио 2020” олимпын наадмын дараа дүрмийг дахин өөрчилнө.
Сэтгэгдэл ( 0 )